Лойлон
ДэлгэрэнгүйМонгол зураг
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь соёлын өвийг дээдлэгч та бүхэндээ Монголын тусгаар тогтнол, Монгол бахархалын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутгатуудын дүр, дүрслэл, /XVII-XX зуун/” үзэсгэлэнг зохион байгуулж оюуны мэлмийд тань өргөн барьж байна. Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бүтээлийн цуглуулгаас Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөрөгүүд онцгой байр эзлэдэг.
ДэлгэрэнгүйЖил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр болдог Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээ үзэгчдэд толилуулдаг уламжлалтай билээ.
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2018 оны анхны үзэсгэлэнгээ XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын өмнөхөн “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” хэмээх нэртэйгээр дэлгэх гэж байна.
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөсөө үзэгч болон судлаачдад зориулан цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад гадаад урлагийн сан хөмрөгөөс Японы модон барын бүтээлүүдээс бүрдсэн ”Дөрвөн улиралын дуу” нэртэй үзэсгэлэнг каталогийн хамт үзэгчдэд өргөн барьж байна. Эдгээр бүтээлүүд нь репродукц хэлбэрээр хадгалагдаж байгаа юм.
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс гаргаж буй "Арван хангал" цуврал үзэсгэлэн-5 "ДОГШИДЫН АВРАЛ" үзэсгэлэн 2017.05.18-06.18-ны хооронд Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гарах гэж байна.
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан "МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ" үзэсгэлэнг үзэгч түмнийхээ мэлмийг мялаан золгож байна.
ДэлгэрэнгүйМонголд бурханы шашин дэлгэрснээр монгол хүн бурхадын хөргийг ур ухаанаа шингээн, дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээж, өв уламжлуулан, нандигнан хадгалж тахин шүтсээр ирсэн билээ. Эдгээр өв сан нь өдгөө бидний мэлмий, оюуныг баясган, бахархал бахадлыг төрүүлсээр байна.
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан үзэгч та бүхэнд сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээж байна. Музей нь 50-н жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөж буйн нэг нь “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн агаад тус музейгээс зохион байгуулж буй "Арван хангал" бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм.
ДэлгэрэнгүйМонголчууд эртнээс өнөө цаг хүртэл бурхадын дүрийг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж, өв уламжлуулан нандигнан хадгалж ирсэн, өнөө цагт тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс зурмал, оёмол, хатгамал, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэрлэн бүтээсэн “Очирваань”-бурхадыг дэлгэн “Нууцын эзэн” хэмээх үзэсгэлэнг үзэгч танд толилуулж байна.
ДэлгэрэнгүйСаран гүнжийн өдрийн тэмдэглэл - УРАН БҮТЭЭЛЧ Б.НАМУУН- БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН
ДэлгэрэнгүйОХУ-ын уран бүтээлч МЭДЭГМА ДАНДАРОН «АЛАЯ-ВИДЖНЯНЫ ЗАМ» бие даасан 5 дахь үзэсгэлэнгээ толилуулах гэж байна.
ДэлгэрэнгүйБуриадын алдарт уран дархан Жигжит Баясхаланов ОХУ-ын Буриад улсын Өвөр Байгалийн Агинск сууринд төрж өсчээ.
ДэлгэрэнгүйТанихгүй -Монгол Хүний Тухай Орчин Үеийн Урлагийн Дадлагаар Судалсан нь: Их Британи, Монгол хоёрын дунд/ Stranger’s Identity Explored Through Contemporary Art Practice: In-Between Mongolia and the UK (2007-2012)
Дэлгэрэнгүй